2012-04-02
...............Өнөөдөр би хичээлээ тараад гэр рүүгээ их яарч, догдолж байлаа. Учир нь өнөөдөр манайх шинэ жилийн гацуур модоо чимнэ гэсэн. Замдаа гацуур мод ямар гоё харагдах бол хэмээн төсөөлөн алхлаа. Гэнэт аав архи уучихсан байвал яанаа гэх бодол намайг айлгалаа.

Хашааныхаа үүдэнд иртэл гадаа нь цагдаагийн машин дохиогоо хангинуулан зогсч гэрээс орилон шуугилдах чимээ тасхийв. Би өөрийн эрхгүй аавдаа гомдон нулимс нүд бүрхлээ. Учрыг мэдвэл юун шинэ жилийн гацуураа чимэх манатай, аав архи ууж, муудалцсан тул ээж аргагүйн эрхэнд цагдаа дуудсан байлаа. Ахын хацар шалбарч, нүд нь жаахан хавджээ....

2012-01-28
                                          





     
Хүүхдийн хүмүүжилд Монголын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн оньсого таавар нь оюуныг  хөгжүүлэх, үлгэр тууль нь эх оронч үзлийг төлөвшүүлэх, зүйр үг нь гүн ухааны шинжтэй хэрэглэгдэхүүн болж  өгдөг.

     Иймээс багш бүр, эцэг эх бүр хүүхдүүдтэйгээ оньсого таалцан, тэдэндээ үлгэр домог ярьж, зүйр үгийн утгыг тайлбарлаж байх нь монгол ёс заншилд суралцах чухал ач холбогдолтой.

 

...